Олон улсын мэргэжлийн сертификат
“Эм Ай Си Жи” ХХК нь олон улсын мэргэжлийн сертификат олгодог CertiProf Институт-ын албан ёсны Монгол дахь хамтран ажиллагч байгууллага юм.CertiProf Институт
CertiProf Институт нь 2015 онд АНУ-д байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн 30 гаруй оронд 700 гаруй байгууллагатай хамтран 500 мянга гаруй хүнийг мэргэжлийн сертификат олгоод байна.Ямар боломжийг олгох вэ?
- Мэргэжлийн Сертификатыг дижитал хэлбэрээр авах боломжтой. (Digital Badge)
- 4 хэл дээр сургалт болон шалгалтаа өгөх боломжтой. Одоогоор Монгол хэлээр өгөх боломжгүй байна. Англи хэлээр шалгалтаа өгөх болно.
- Энэтхэг, Бразил, Колумб, Монгол зэрэг 30 гаруй улсуудад албан ёсны эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилладаг.
- Сургалт, шалгалтыг орон зайнаас үл хамаарч онлайнаар өгөх боломжтой.
CertiProf Институтийн давуу тал
Мэргэжлийн сертификат нь дараах давуу талтай.01.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат
16 мэргэжлийн чиглэлийн 35 төрлийн сертификат олгодог.
02.
CertiProf Knowledge Ambassadors (CKA’s)
Салбар бүртээ мэргэшсэн, багш, зөвлөхүүдээс бүрдсэн баг хамт олон сургалтын хөтөлбөр, шалгалтыг бэлтгэж тогтмол сайжруулдаг.
03.
Accredited Trainer Partners (ATP's)
Дэлхийн олон орны их сургуулиуд, сургалтын төвүүдтэй хамтран ажилладаг.
Олон улсын сертификат
Та олон улсын сертификаттай сургалтанд хамрагдахыг хүсвэл хүсэлтээ илгээгээрэй.PDF File Танилцуулга
СЕРТИФИКАТЫН ТӨРЛҮҮД
CertiProf Институт нь 16 мэргэжлийн чиглэлийн 35 төрлийн сертификат олгож байна.
Энэхүү мэргэжлийн сургалт нь байгууллагад тулгардаг төрөл бүрийн асуудалд “бүтээлч” бодит, үр ашигтай шийдэл олоход зориулагдсан системчлэгдсэн аргыг эзэмшүүлэх ба дараах үндсэн 5 хэсгээс бүрддэг:
• Асуудлыг ойлгох • Тодорхойлох • Шинийг санаачлах • Загвар бүтээх • Загварыг туршиж, үнэлэх
• Асуудлыг ойлгох • Тодорхойлох • Шинийг санаачлах • Загвар бүтээх • Загварыг туршиж, үнэлэх
Бизнесийн байгууллагуудад тулгарч буй үр дүн муутай хуучин арга технологийг шинэчлэн илүү амжилттай болгоход чиглэсэн хамгийн үр дүнтэй шинэ санал санаачилгыг боловсруулах арга, гол зарчим болон бусад ур чадваруудыг эзэмшинэ.
Энэхүү сургалтаар байгууллага амжилттай ажиллахын тулд ямар өөрчлөлтийг хийж түүнийг хэрхэн удирдах талаар ажилчдад заах, дасгалжуулах ур чадвар, арга техникийг суралцана. Энэ төрлийн мэргэжилтнүүд нь байгууллагын бүтээгдэхүүний талаарх үйлчлүүлэгчдийн мэдлэгийг сайжруулахад анхаарах ёстой байдаг.
Цахим аюулгүй байдлыг удирдах мэргэжлийн Сертификат юм. Цахим аюулгүй байдлын суурь ойлголт болох программ, систем болон сүлжээний хамгаалалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголтыг эзэмшинэ.
Энэхүү сургалтаар дижитал маркетингийн талаар нарийвчилсан ойлголт, стратеги болон хэрэгжүүлэлтийн ур чадварыг эзэмшинэ. Үүнд: хайлтын системийн оновчлол, сошиал маркетингийн ажил, дижитал маркетинг болон уламжлалт маркетингийн аргын хэрхэн оновчтойгоор хооронд нь уялдуулан ажиллах зэрэг арга техникүүдийг эзэмшинэ.
Энэ сургалт нь төслийн менежментийн мэргэжилтнүүдэд зориулагдсан ба төслийг удирдах, асуудлыг дүгнэж, шийдвэрлэх, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, нөөцийг үр дүнтэй ашиглах болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ажиллахад чиглэсэн ур чадваруудыг эзэмшинэ.
Олон улсын стандартад суурилсан энэхүү сургалт нь байгууллагын стратегийн үйл ажиллагаатай нийцэхүйц харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдсэн баг хамт олныг зөв удирдах, идэвхжүүлэх болон хөгжүүлэхэд шаардлагатай чадваруудыг эзэмшүүлнэ.
Энэхүү сургалт нь байгууллагад тулгарч буй асуудлыг олон талт мэдээллийн бааз дээр суурилан оновчтой тодорхойлох, шийдвэрлэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлнэ.
Энэхүү сургалтуудаар байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, дотоод аудит, гадаад аудитыг ISO стандартын дагуу хэрхэн хангаж ажиллах ур чадварыг суралцана. Дараах цогц сургалтуудаас сонгон суралцах боломжтой.
• ISO 27001 Foundation I27001F, • ISO 27001 Internal Auditor I27001IA, • ISO 27001 Lead Auditor I27001LA, • ISO 22301 Foundation I22301F, • ISO 22301 Internal Auditor I22301IA, • ISO 22301 Lead Auditor I22301LA, • ISO 20000 Foundation I20000F, • ISO 20000 Internal Auditor I20000IA
• ISO 27001 Foundation I27001F, • ISO 27001 Internal Auditor I27001IA, • ISO 27001 Lead Auditor I27001LA, • ISO 22301 Foundation I22301F, • ISO 22301 Internal Auditor I22301IA, • ISO 22301 Lead Auditor I22301LA, • ISO 20000 Foundation I20000F, • ISO 20000 Internal Auditor I20000IA
Бүтээгдэхүүний ашгийг хэрхэн хамгийн их байлгах боломжийн талаар ойлголт, ур чадварыг эзэмшинэ.
Үйлдвэрлэлээс гарсан эцсийн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хурдан хугацаанд түгээх, хэрэглэгчид хүргэх талаар бүхий ур чадварыг эзэмшинэ.