card

Бизнесийн судалгаа

Бизнесийн судалгаа

Зах зээлийн судалгаа

Тухайлбал

• Эрэлт хэрэгцээ, хүлээлт, чиг хандлага, өсөлт

• Зах зээлийн хэмжээ, багтаамж, эзлэхүүн, боломж

• Зах зээлд эзлэх хувь хэмжээ, үзүүлж буй нөлөө

• Сегментчлэл, зорилтот зах зээл

 

Өрсөлдөөний судалгаа

• Зах зээлийн өөрчлөлт, өрсөлдөөний түвшин

• Өрсөлдөөний чадамж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

• Өрсөлдөөнд эзлэх байр суурь, давамгай байдал олж авах

• Өртөг зардал, бусад

 

Маркетинг, борлуулалтын судалгаа

• Хэрэгцээг системтэй олж харах, хэрэглэгчийн санаа бодол зан төлвийг ойлгох, үр нөлөөтэй сегментчлэх

• Маркетинг, борлуулалтын стратеги тодорхойлох, эзлэх байр суурийг нэмэгдүүлэх

• Үр ашигтай, өрсөлдөх чадвартай маркетингийн хольц тодорхойлох

• Зах зээл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг өрсөлдөхүйц болгох

• Өрсөлдөгчдийн зах зээлд эзлэх байр суурийг мэдэгдэхүйц байдлаар олж авах

• Бусад

 

 

МАРКЕТИНГИЙН СУДАЛГАА

Брэндийн судалгаа
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Нууцлаг худалдан авагчийн судалгаа
Зан төлвийн судалгаа
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа

БРЕНДИЙН СУДАЛГАА

БРЕНДИЙН СУДАЛГАА

Тодорхой бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ хэрэглэгчдийн дунд хэр үнэлэмжтэй байгааг тодорхойлох зорилготой хийгддэг ба брэндийн нэр хүнд болон үнэлэмжид нөлөөлж буй гол үзүүлэлт, хүчин зүйлсийг тодорхойлдог.

Брэндийн судалгааг хийлгэснээр таны санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нийгэмд хэр амжилттай байгааг тодорхойлох ач холбогдолтой ба таны брэндийг өрсөлдөгчийн бүтээгдэхүүнтэй харьцуулах замаар бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний одоогийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж тодорхойлдог.

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Тухайн бараа үйлчилгээний чанарт үйлчлүүлэгчид хэр сэтгэл ханамжтай байсныг тодорхойлох зорилготой хийгддэг судалгааны төрөл юм.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж нь хэрэглэгчийн туршлага дээр суурилан бараа бүтээгдэхүүнд өгөх үнэлэмж буюу дахин худалдан авах эсэх, өөр хүмүүст санал болгох эсэх зэрэг тухайн бүтээгдэхүүнийг хэр тууштай хэрэглэж байгаагаар тодорхойлогддог.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж нь хэрэглэгчийн туршлага болон үнэнч байдал суурилдаг.

Дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлохын тулд судлаач хэрэглэгчдээс бүтээгдэхүүнийг хэрэглэсэн туршлагын талаар асуултуудыг дараах байдлаар бүлэглэн асуулгаа зохион байгуулдаг.

  • Бүтээгдэхүүний чанар
  • Хэрэглэгчдэд ойр байдал
  • Харилцагчийн үйлчилгээ
  • Компанийн нэр хүнд
  • Үнэ
МИСТЕРИ ШОППИНГ СУДАЛГАА

МИСТЕРИ ШОППИНГ СУДАЛГАА

Зах зээл дээрх таны өрсөлдөгчийн давуу болон сул талыг тодорхойлсны үндсэн дээр таны өрсөлдөгчөөсөө ялгарч давуу байх боломжийг нэмэгдүүлэх үзүүлэлтүүдийг тодорхойлно.

Мистери шоппинг буюу нууцлаг худалдан авагчийН судалгааг хийхдээ хамгийн түрүүнд таны өрсөлдөгч хэн бэ гэдгийг тодорхойлох нь чухал ба үүнд шууд ба шууд бус өрсөлдөгч багтдаг.

  • Шууд өрсөлдөгч буюу тантай ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг газар нутаг дээр ижил зорилтот бүлэгт санал болгодог компаниуд.
  • Шууд бус өрсөлдөгч буюу нэг газар нутагт таны бараа үйлчилгээтэй төстэй боловч зорилтот бүлгийн хувьд өөр хэрэглэгчид рүү чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог компаниуд.

Өрсөлдөгчийг хэн бэ гэдгийг тодорхойлсны дараагаар судалгааны арга зүйг боловсруулан үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Зураг дээрх үзүүлэлтүүд өрсөлдөгчийн судалгаа хийснээр тодорхойлогддог.

ЗАН ТӨЛӨВИЙН СУДАЛГАА

Зорилтот хэрэглэгчдийнхээ эрхэмлэдэг зүйлсийг тогтоосноор тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай гаргах, борлуулах боломж бүрдэнэ. Хэрэглэгчийн зан төлөвийг судалгааг хийснээр бүтээгдэхүүний бодлогыг хэрэглэгчийн хүсэл, сонирхолтой уялдуулан тодорхойлох боломжтой болно. Сонирхол, хэрэгцээ буюу сонголтын хувьд ижил төстэй хэрэглэгчдийг ангилж эцэст нь бүтээгдэхүүнийг зах зээлд хуваарилалтын дагуу байршуулахад хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа чухал ач холбогдолтой.

Судалгаагаар тодорхойлох зүйлс:

  • Хэрэглэгчдийн худалдан авах үйл явцад тухайн бүтээгдэхүүний үнэ ямар нөлөөтэй байгааг тогтоох
  • Хэрэглэгчдийг сегментлэх, зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох, хуваарилах зэрэг бодлогуудыг тодорхойлох
  • хэрэглэгчдийн сонголт хийх байдал цаанаасаа маш олон янз байдаг бөгөөд тодорхой хугацаанд тогтмол өөрчлөлттэй байдаг тул эдгээрийг ойлгон таних
  • Хэрэглэгчид худалдан авалт хийх шийдвэр гаргах явцдаа маш олон дүрд хуваагддаг бөгөөд эдгээр дүрүүд болон шийдвэр гаргалт хийх шат алхмуудыг тогтоох
  • Тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчийн хүлээлттэй нийцэж буй эсэхийг тодорхойлох
ЗАН ТӨЛӨВИЙН СУДАЛГАА

БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА

Зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон бүтээгдэхүүнийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, амжилттай гүйцэтгэх боломжийг тодорхойлдог. Энэхүү судалгаа нь хэрэглэгчдийн хэрэгцээ болон туршлагыг (user experience research, UX design) судлах аргачлалын хүрээнд хийгддэг.

Хэрэглэгчийг туршлагын судалдснаар тухайн бараа үйлчилгээг хэрэглэгч хэрхэн үнэлж байгааг ойлгох боломжтой ба тэдний үнэлэмж дээр суурилан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн сайжруулах талаар төлөвлөх боломжийг олгодог.

Хэрэглэгчийн туршлагыг судлахын ач холбогдол:

  • Зорилтот зах зээлийг олох
  • Хэрэглэгчийн зорилго тодорхойлох
  • Хэрэглэгчийн худалдан авах үйл явцыг ойлгох
  • Хэрэглэгчдийн сэтгэгдлийг тодруулах
  • Бүтээгдэхүүний дизайныг тодорхойлох
  • Бүтээгдэхүүний үр дүнтэй байдлыг тодорхойлох
БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА

MICG судалгааны компани