Нийгэм, эдийн засгийн судалгаа
Нийгэм, эдийн засгийн судалгаа
Захиалагчийн шаардлагын дагуу дараах нийгэм, эдийн засгийн судлагаа хийгдэж байна.Суурь судалгаа
Аливаа төсөл, хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө төсөл хэрэгжүүлэх бүс нутгийн хүн ам, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг судлах, үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг хэмжих судалгаа
Нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ
Төсөл хэрэгжих бүс нутгийн нийгмийн болон эдийн засгийн нөхцөл байдал, уламжлал, зан заншил, зан төлөв, амьдралын хэв маяг зэргийг судалж, төслийн зүгээс үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг илрүүлэх зорилготой судалгаа
Олон нийтийн санаа бодлын судалгаа
Аливаа нэг асуудлын талаар олон нийт ямар санаа бодолтой байгааг судлан илрүүлэх, олон нийтийн хандлагыг танин мэдэх, түүндээ үндэслэн цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх зорилготой судалгаа
Улс төрийн судалгаа
Улс төрийн судалгаа болон сонгогчдын санаа бодлыг тодорхойлох, улс төрчийн рейтинг тодорхойлох судалгаа