Хөрөнгө итгэмжлэн удирдах
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цасны зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын үнэт цаас болон бусад боломжтой хөрөнгүүдийг нь итгэмжлэн удирдах, дотоодын компаниудыг олон улсын түвшинд гарч хөгжихөд мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх зорилготой ажиллаж байна.Товч танилцуулга
Хөрөнгө итгэмжлэн удирдах• Эм Ай Си Жи” ХХК нь 2009 оны 12-р сард бизнесийн зөвлөх үйлчилгээ эрхлэх зорилготойгоор байгуулагдсан. 2020 оноос хөрөнгийн зах зээлтэй холбоотой судалгаа, төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж эхэлсэн. 2022 оноос “Хөрөнгө итгэмжлэн удирдах” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авснаар тусгай зориулалттай компанитай гэрээ байгуулж, хөрөнгийг нь хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцүүлэн удирдах үйл ажиллагааг явуулж байна.
• Өнгөрсөн 13 жилийн хугацаанд төрөл бүрийн салбарт (гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, банк санхүү, уул уурхай, боловсрол) зөвлөх үйлчилгээ үзүүлж туршлага хуримтлуулсан. Иймээс энэхүү туршлага дээр тулгуурлан хөрөнгийн зах зээлд дутагдаж байгаа хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээг үзүүлэхээр судалгааны ажлыг хийгээд байна. Бид тус зах зээлд гаднын орны туршлагыг нэвтрүүлж, зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллахыг зорьж байна.
Зорилго
Олон улсын жишигт нийцсэн хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа, үүргийн гүйцэтгэлийг хангуулан ажиллагч байгууллага байна.Хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу Тусгай зориулалтын компанийн гаргасан Баталгаат үнэт цаасыг хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн эзэмших, удирдах, ХО-д шаардлагатай тайлан, мэдээг гаргаж өгөх, ХО-ийн эрх ашгийг хамгаалах, түүний хүсэл сонирхолд нийцүүлэн худалдан авах ажиллагааг хянах, амжилттай хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.01.
Баталгаат үнэт цаас гаргах ТЗК-ийн хөрөнгийг итгэмжлэн удирдах
ТЗК-ийн хөрөнгийг итгэмжлэн удирдах, баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцтай холбоотой санхүүгийн тайлан, НББ-ийг хөтлөх, хүргүүлэх, танилцуулах
02.
Харилцагчийн үнэт цаас болон бусад хөрөнгийг итгэмжлэн удирдах
Гадаад, дотоодын иргэн болон хуулийн этгээдийн олгосон итгэмжлэл, даалгаврын дагуу эзэмшиж буй хөрөнгөд нь хяналт тавих, холбогдох тайлан мэдээллийг тогтмол илгээх, судалгаа хийх, хөрөнгийг өсгөн нэмэгдүүлэх, шинээр хөрөнгө оруулалт хийхэд зуучлах, хууль эрхзүй, татварын асуудлыг шийдвэрлэх
03.
Бүх төрлийн судалгаа, шинжилгээ
Бид харилцагчдын хүсэлтээр зах зээл, өрсөлдөгч, бүтээгдэхүүн үйлчилгээ, хэрэглэгчийн судалгаа шинжилгээг хийдэг. Цаашлаад хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, хөрөнгө оруулагчийн шаардлагад нийцсэн зөвлөгөөг өгдөг.