Америкийн бизнесмэн Илон Маск дэлхийн бөмбөрцгийг хиймэл дагуулуудаар бүрхсэн өндөр хурдны интернэт сүлжээ байгуулах Starlink төсөл хэрэгжүүлж байгаа.
Түүний SpaceX компани өнгөрсөн тавдугаар сард эхний 60 ширхэг хиймэл дагуулыг тойрог замд Falcon 9 пуужингаар тээвэрлэн хүргэсэн билээ. Цаашдаа хиймэл дагуулуудын тоог 12,000 хүргэх зорилготой байгаа.
Ингэж чадвал манай дэлхийн аль ч цэгээс жижиг антенн ашиглан өндөр хурдны интернэт ашиглах боломжтой болох юм.
Тэгвэл Илон Маск өчигдөр Starlink хиймэл дагуулын интернэтээр холбогдож байгаагаа твиттер хуудсандаа бичжээ. “Энэ жиргээг Starlink-ийн хиймэл дагуулаар дамжуулан илгээж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичээд ажиллаж байгааг нь батлан харуулсан байна.
Эхний ээлжинд тойрог замд илгээсэн 60 хиймэл дагуул нь одоо газраас 550 км өндөрт тарж байрлаад байгаа юм.
Эх сурвалж: Tech Insider