1. Зорилгоо тодорхойлох: Яагаад та зах зээлийн судалгаа хийхийг хүсэж байна вэ? Энэхүү асуултад тодорхой хариулт хэрэгтэй бөгөөд улмаар дараагийн алхмууд хийгдээ.
2. Тодорхой төлөвлөгөөтэй байх: Асуулгын хэв загварууд, зорилтот хэрэглэгч гэх мэтчилэн бүх алхмууд бичигдсэн байх хэрэгтэй. Энэ нь төслөөс шалтгаалан өөр байж болно.
3. Мэдээлэл цуглуулах: Энэ нь зах зээлийн судалгааны хамгийн чухал алхам юм. Өгөгдлийг 3 гол хэрэгслийг ашиглан цуглуулж болно. Тухайлбал асуулгын аргаар, онлайн асуулгаар, утасны ярилцлага гм. Ямар аргачлалаар мэдээлэл цуглуулахаас хамаарч асуулгыг боловсруулна.
4. Мэдээлэлд шинжилгээ хийх: Өгөгдөл мэдээлэл цугларсан тохиолдолд, шинжилгээ хийгдэх шаардлагатай. Олон төрлийн аргууд байдаг бөгөөд тухайл SWOT шинжилгээ, Сonjoint analysis, TURF шинжилгээ хийхэд хэрэгцээтэй асуулгыг боловсруулах
5. Тайлан боловсруулах: Судалгааны үр дүнг нэгтгэн график, диаграмм, хүснэгтээс бүрдсэн тайлан боловсруулах бөгөөд аливаа ажиглагдсан өөрчлөлт, онцлогийг харьцуулж, үнэлгээ дүгнэлт, санал зөвлөмж боловсруулахад анхаарна.